Шууд Chart

Сэтгүүлч Ц.Буяннэмэх “Тэнгэрлиг Монгол бүсгүйчүүд” хэмээх дуу бүтээжээ

2019-10-09 12:16:15

Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Дулмаагийн  “Бүсгүйчүүд”  шүлгийг сэтгүүлч Ц.Буяннэмэх дууны шүлгийн хэлбэрт оруулан, аялгуу шингээж “Тэнгэрлиг Монгол бүсгүйчүүд” хэмээх сайхан дуу бүтээжээ.

Уг дууны агуулга нь Монголын эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийг, гоо сайхан уянгалаг яруу талаас нь магтан дуулсны зэрэгцээ шударга зан, ариун үйлс, нийгмээ өөрчлөх хүч чадал, үнэн мөний дуу хоолой гэдэг талаас нь харуулсан байна.

Түүгээр ч барахгүй  эх орондоо төдийгүй, эргэх дэлхийн цээжинд алдраа дуурсгасан урлаг спортын оддоос гадна оюунлиг Монгол эмэгтэйчүүдээ ч магтжээ.

“Тэнгэрлиг Монгол бүсгүйчүүд”  дууны зохиогч Ц.Буяннэмэх нь 1990-ээд оноос ая зохиож эхэлсэн бөгөөд 1994 онд анх удаа Монголын агуу хөгжмийн зохиолчидтой  хамт оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” наадамд  “Номын өргөө” дуугаараа оролцож байсан бол  1996 онд “Монгол нисгэгчийн дуу”-гаараа, 1998 онд  О.Дашбалбарын үг “Хаан суудалтай Монгол” дуугаараа тус наадамд оролцож, шилдэг 25 дууны нэгээр шалгарч байжээ.

Мөн 2012 оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур”  наадамд ардын уран зохиолч Т.Галсангийн шүлэг “Чингисийн Монголын эв эеийн сүлд дуу”-гаар оны шилдэг дууны шагнал авч байсан байна.

Ая зохиогч Ц.Буяннэмэх нь өөрийн дууны урын сандаа хүүхдийн болон нийтийн олон дуутай бөгөөд  хүүхдийн дууны хоёр цомог гаргаж олны хүртээл болгожээ.

Тэрбээр “Ухаант мэргэн сүмбэр” хүүхдийн дуулалт жүжиг хийсэн, телевизийн сэтгүүлч мэргэжилтэй ч хөгжим дууны уран бүтээлээ хөшигний ард туурвисаар ирсэн, эгэл нэгэн уран бүтээлч юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сэтгүүлч Ц.Буяннэмэх “Тэнгэрлиг Монгол бүсгүйчүүд” хэмээх дуу бүтээжээ  
Үзсэн: 844 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй