
“Макс” группийн ерөнхийлөгч, Монгол Улсын тод манлай уяач Д.Ганбаатарын “Mongolian Groom” хэмээх үрээ ирэх арваннэгдүгээр сарын 2-нд болох “Breeders Cup” дэлхийн аварга шалгаруулах уралдааны “Classic” гараанд уралдахаар бүртгүүлжээ. Үүнд уралдахын тулд 200 мянган ам.доллар төлдөг бөгөөд үүнийгээ ч төлжээ.
Уг үрээ нь өнгөрсөн есдүгээр сарын 28-нд АНУ-ын нэгдүгээр зэрэглэлийн “Awesome Again” уралдаанд түрүүлсэн билээ.
“Breeders Cup” уралдааны “Classic” гараа нь зургаан сая ам.долларын шагналын сантай, дэлхийн хамгийн нэр хүндтэй уралдаануудын нэг юм.
“Mongolian Groom” нэртэй хүлэг нь дэлхийн чансаанд дээгүүр бичигддэг “McKinzie”, “Higher Power” гэсэн хурдан хүлгийг “Awesome Again” уралдаанд ардаа орхиж, энэхүү дэлхийн топ уралдаанд уралдахаар болоод байна.
Д.Ганбаатарын эзэмшдэг “Mongolia Stabe” зүчээ нь “Mongolian Groom”-г шүдлэн болох хавар нь 12 мянган ам.доллараар худалдан авчээ.
Харин уяа сойлгыг нь улсын алдарт уяач Э.Ганбат тааруулдаг бөгөөд тус хүлэг нь одоогоор 16 уралдахдаа гурав түрүүлж, хоёр аман хүзүүдэж, гурван удаа гуравт хурдалсан байна.
Орлогын хувьд нийт 579,141 ам.долларын бай шагналыг эзэндээ авч иржээ.
Д.Ганбаатарын “Mongolian Groom” үрээ “Breeders Cup Classic”-т уралдахаар бүртгүүлжээ | ||
Үзсэн: 679 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.