Шууд Chart

Музейн ажилчид хортой нөхцөлд ажилладаг

2014-03-10 11:21:53

Олон улсын музейн зөвлөлийн Монголын үндэсний хорооноос  өнгөрсөн долоо хоногт “ Музейн сан хөмрөгийн хөгжлийг дэмжих нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Манай оронд орчин цагийн анхны музей байгуулагдсаны 90 жилийн ойг тэмдэглэх  цогц арга хэмжээний нэг  нь энэхүү уулзалт хэлэлцүүлэг аж.   
 
Хэлэлцүүлэгт музейн ажилтнууд, тус хорооны гишүүд оролцсон бөгөөд уг арга хэмжээ Байгалийн түүхийн музейн байранд болжээ.
 
Уулзалт хэлэлцүүлгийн үеэр оролцогсод санал бодлоо хуваалцаж, сан хөмрөгийн талаар тулгамдсан асуудлуудыг ярилцсан байна. Тухайлбал, сан хөмрөгийг арчлан тордоход зориулсан төсөв гэж огт байхгүй, олон сараар тооллогод ажиллаж хортой нөхцөлд байх боловч хортой нөхцөл гэж тогтоодоггүй,  сан хөмрөгийн ажилтнуудын хариуцлага өндөр, цалин бага,  тогтвортой ажиллахгүй их солигддог,  тооллого маш их цаг авч бусад ажилд орж чадахгүй байгаа,  сан хөмрөгийн ажилтны орон тоог нэмэх шаардлагатай байгаа зэрэг асуудлуудыг ярилцжээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Музейн ажилчид хортой нөхцөлд ажилладаг  
Үзсэн: 798 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй