
АСЕАН-ы хүрээнд анх удаа зохиогдож байгаа хамтарсан баримтат анимэйшн бүтээх анхдугаар төслийг танилцуулах, Азийн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг чадавхжуулах зорилготой “ASEAN MEDIA WISDOM” сургалт энэ сарын 8-12-ны хооронд Тайландын нийслэл Бангкок хотноо болж байна.
Тус арга хэмжээнд МҮОНТ-ийн ШУТНР-ийн ассистент найруулагч М.Түвшинбаатар, “Монголын мэдээ” сувгийн компьютер графикч Ж.Намчиндорж, ГХХ-ийн мэргэжилтэн О.Анударь нар оролцож байна.
Энэхүү төсөлд оролцож буй Ази номхон далайн бүс нутгийн 12 улсын телевизийн уран бүтээлчид өөрийн улсын өв соёлыг сурталчилсан найман минутын баримтат анимэйшн бүтээл туурвих юм.
МҮОНТ-ийн уран бүтээлчид Монголынхоо өв соёлыг харуулсан анимэйшн бүтээл Тайландад сонирхуулна | ||
Үзсэн: 577 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.