
ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод энэ сарын 3-13-нд эмэгтэйчүүдийн боксын ДАШТ явагдаж байна.
Нийт 57 орны 200 тамирчин оролцож байгаа тус тэмцээн Буриадын хувьд маш том тэмцээн юм. Тэмцээнд зориулан, соёл урлагийн олон арга хэмжээ болж байна.
Тэгвэл уржигдар Улаан-Үд хотын төв талбайд "I love Ulan-Ude” нэртэй тоглолт болжээ. Үүнд Ирина Шагдурова, Валико Гаспарян, Сергей Плотников, “Лаккитон” хамтлаг, Тимур Болотов, Алина Намсараева, Анна Комолова, Чингиз Раднаев, “Угол зрения” орчин үеийн бүжгийн хамтлаг, “Angels” хамтлаг, Алихан Dze нар уран бүтээлээ толилуулжээ.
Харин өнөөдөр “Содружество сердец” ардын урлагийн концерттой юм байна.
Тэгвэл 12-ны 18:00 цагаас Буриадын рэп хөгжмийн оддын тоглолт болно. Alihan Dze, DJ Heyul, Bar & Tru, Saryuna Balzhinimaeva нар төв талбайд фэнүүдтэйгээ уулзах юм.13-нд Улаан-Үдийн төв талбайд ДАШТ-ий хаалтын ёслолыг шууд дамжуулан үзүүлж, “GOODLUCK” урлагийн тоглолт болно.
13-нд Улаан-Үдийн төв талбайд ДАШТ-ий хаалтын ёслолыг шууд дамжуулан үзүүлж, “GOODLUCK” урлагийн тоглолттой аж.
Эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-ийг тохиолдуулж, “Содружество сердец” ардын урлагийн концерт тоглогдоно | ||
Үзсэн: 391 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.