Шууд Chart

“Би нар” кино олон улсын “Хүүхдийн кино”-ны уралдаант хэсэгт шалгарчээ

2019-10-10 11:38:03

Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Би нар” уран сайхны кино Германs Дресден хотын 24 дэх “Шлингел” олон улсын кино наадмын “Хүүхдийн кино”-ны уралдаант хэсэгт шалгарчээ.

Харин найруулагч нь МҮОНРТ-ийн захиалгаар хийж буй “Хөнгөвчлөх өрөө” бүрэн хэмжээний уран сайхны киноны ажилтай байгаа тул дээрх уралдаан руу “Би нар” киноны зохиолч, продюсер хоёр явжээ.

Энэхүү кино нь 1990 оноос хойш Монголын нийгэмд болж өрнөсөн үйл явдлууд, техник технологийн хөгжил ялангуяа цахим орчин, компьютер тоглоомын хор хөнөөл бидний хойч үе хүүхэд багачуудад хэрхэн нөлөөлж байгаа, гэр бүл, хүн хоорондын харилцааны үнэ цэнийг харуулахыг зорьжээ.

Нэр нь хүртэл өвөрмөц утга санаатай уг киноны ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж, ерөнхий продюсер Х.Пүрэвжаргал, продюсер жүжигчин Өөскө /А.Өнөржаргал/ нар ажилласан байна.

“Би нар” уран сайхны кино нь гурван бүлэгтэй, гурван өөр цаг үеийн амьдралыг харуулах боловч бүлэг бүрийн дүрүүд хоорондоо холбоотой гэдгээрээ онцлог юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Би нар” кино олон улсын “Хүүхдийн кино”-ны уралдаант хэсэгт шалгарчээ  
Үзсэн: 1435 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-10-10 12:43
saihan bn
za [127.0.0.xxx] 2019-11-15 17:48
saihan

Бидэнтэй нэгдээрэй