Шууд Chart

Азийн шилдэг багийн эсрэг Монголын шигшээ хэрхэн тоглов

2019-10-11 08:58:14

Монголын шигшээ баг өчигдөр Японы эсрэг боломжийн үр дүн үзүүлсэн талаар хөлбөмбөг сонирхогчид ярилцаж, бодит байдал нь ч мөн тэгж харууллаа.

Азийн чансааг тэргүүлэгч Иран талбайдаа Камбожийг 14:0-ээр хожсон нь энэ өдрийн хамгийн олон гоолтой тоглолт боллоо.

Харин Азийн чансааны хоёрт бичигддэг, тивийн дөрвөн удаагийн аварга Японтой тоглосон онголын шигшээ баг 6:0-ээр хожигдов.

Шри Ланкын шигшээ Азийн чансааны гуравт бичигддэг БНСУ-д 8:0-ээр ялагдсан бол Гуам тивийн чансааны долоод бичигддэг БНХАУ-тай тоглож 7:0-ээр ялагдал хүлээлээ.

Багийнх нь тэн хагас Европын топ 5 лигт тоглодог, Монголчууд бидний зурагтаар л хардаг дэлхийн ододтой үндэсний шигшээ багийнхан маань урамтай сайхан тоглолтыг үзүүллээ.

Манай шигшээ дараагийн тоглолтоо энэ  сарын 15-нд эх орондоо Киргизийн эсрэг хийнэ. Киргиз яг одоо Мьянмарыг 6:0-ээр хожиж байна. Ингэснээр Монголын шигшээгийн гоолын зөрүү -6, Мьянмарын шигшээгийнх -9 болсон /Киргиз 6:0 Мьянмар 80' минут / гэсэн үг.

Хэдий Мьянмар олон гоолын зөрүүгээр хожигдож байгаа ч дараагийн тоглолтод Киргизийн хүчирхэг баг Монголын шигшээтэй тоглохыг сануулж байна.

Японы шигшээтэй 43122 үзэгчийнх нь өмнө гайхалтай тоглолтыг үзүүлж чадсан "Талын хөх чононууд" талбайдаа та биднийг дахин нэг удаа баярлуулах болтугай.

 









Нийтэлсэн: У.Баярсайхан

Азийн шилдэг багийн эсрэг Монголын шигшээ хэрхэн тоглов  
Үзсэн: 911 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй