Шууд Chart

Их мастер А.Энхтуул телевизээр шатрын хичээл заана

2019-10-11 10:27:24

Монголд төдийгүй дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын нэг их мастер А.Энхтуул үндэсний хэмжээнд шатрын спортыг хөгжүүлэх зорилгоор “Юнивишн” сүлжээтэй хамтран телевизээр шатрын хичээл заах гэнэ.

Тэрбээр 21 насандаа Азийн шатрын холбоонд урилгаар ажиллаж байсан удаатай. Мөн шатрын анхан шатны мэдэгдэхүүнийг тайлбарлан хүргэж байгаа бөгөөд шатрын хичээлийг “LookTV” аппликэйшнээс болон зурагтаар үзэж сурах боломжтой гэнэ.

А.Энхтуул 2018 онд Саудын Араб улсад зохиогдсон эмэгтэйчүүдийн түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн "шилдэг-30" шатарчны шагнал авч байсан билээ.

Монголдоо шатрын сургууль байгуулахыг мөрөөддөг тэрбээр одоогоор "Элит Брайн" олон улсын шатрын академийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Их мастер А.Энхтуул телевизээр шатрын хичээл заана   
Үзсэн: 1843 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-10-11 16:34
Хувь хүний хувьд олигтой хүн биш дээ чи. Хүүхдэд шатар хэрхэн зааж сургах талаар шал худлаа гэрээ гэгчийг хийж ₮ -ийг авчихаад тэгээд л болоо. Үр дүн огт байхгүй. Шал худлаа хүндээ чи.
Зочин [127.0.0.xxx] 2019-10-11 10:42
сонирхолтой

Бидэнтэй нэгдээрэй