Шууд Chart

“Төвөдийн ЖАРАН” үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд гарч байна

2019-10-11 16:51:26

БНХАУ-ын Төвөдийн өөртөө засах орны өнөөгийн хөгжил, ард түмний аж амьдрал, түүх соёлыг харуулсан “Төвөдийн ЖАРАН” үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд гарч байна. 

Аравдугаар сарын 19-нийг хүртэл үзэгчдэд нээлттэй байх тус үзэсгэлэнгээс өдгөө төвөдийн нийслэл Лхас хотын Потала ордонд хадгалагдаж буй Улаанбаатар хотын анхны зургийг анх удаа олон нийтэд дэлгэн үзүүлж буйгаараа онцлог юм.

Төвөдийн өнөөгийн хөгжлийн түүх нь 1959 онд хамжлагыг халж, ардчилсан өөрчлөлт хийж эхэлсэн юм.  Тус улсад аялж, ажиллаад ирсэн найман сэтгүүлч авсан гэрэл зураг, тэмдэглэлээрээ дамжуулан бидний мэдэх хэрнээ мэдэхгүй Төвөд орны талаарх олон сонирхолтой, баялаг мэдээлэл өгөхүйц үзэсгэлэнг нээжээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг оролцлоо.

Тэрбээр, “Монгол-Хятад улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоо тэмдэглэж байгаа энэ цаг үед дэлгэгдсэн “Төвөдийн жаран” үзэсгэлэн онцлог арга хэмжээний нэг юм. Төвөд Монгол улс нь эртнээс шашин соёлоороо холбогдож ирсэн.  Ойр мэт боловч хол нууцлагдмал Төвөд орны талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж байгаад баяртай байна. Амжилттай аялаад олз омог дүүрэн ирж, түүнийгээ монголчуудтайгаа хуваалцаж байгаа сэтгүүлчдэд талархал илэрхийлье” гээд амжилт хүслээ.  

Үзэсгэлэнд Лхасын Потала ордонд хадгалагдаж байгаа Улаанбаатар хотын анхны шав тавьсан газрыг дүрсэлсэн зургийг анх удаа олон нийтэд дэлгэжээ.

Төвөд бол БНХАУ-ын онцгой эрхэт таван автономит бүсийн нэг. Хятадын баруун өмнөд хил дагуу нэг сая 200 мянган хавтгай дөрвөлжин км газар нутгийг хамран оршино. Энэтхэг, Балба, Бутан улстай хиллэнэ. Сүүлийн тоо баримтаар гурван сая 430 мянган хүн ам Төвөдийн өндөрлөгт оршин сууж байгаагийн 90 гаруй хувь нь төвөдүүд.  Хятадын засаг захиргааны нэгж дотор хамгийн сийрэг суурьшилтайд тооцогддог байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Төвөдийн ЖАРАН” үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд гарч байна  
Үзсэн: 664 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй