Шууд Chart

Сэлэнгэ голын усны менежментийг боловсруулна

2014-03-10 13:43:09

Өнгөрсөн 2010 онд батлагдсан Усны тухай хуулиар Монгол орны нийт нутаг дэвсгэрийг 29 сав газарт ангилсан. Эдгээр сав газрын усны нөөцийн менежментийн төлөвлөгөөг шат дараалан хийж эхлээд байгаа бөгөөд одоогоор Туул, Орхон голын сав газрын төлөвлөгөөг боловсруулж дууссан байна. Харин Сэлэнгэ голын сав газрын усны нөөцийн менежментийн төлөвлөгөөг өнгөрсөн оны 11 дүгээр сараас боловсруулж эхлээд байгаа аж. Дээрх төлөвлөгөөг ШУА-ийн харьяа геоэкологийн хүрээлэнгээс томилогдсон таван хүний бүрэлдэхүүнтэй баг гүйцэтгэж байна.

Туул, Орхон голын сав газрын усны нөөцийн менежментийн төлөвлөгөөг Нидерланд улсын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр гүйцэтгэсэн бол Сэлэнгэ голын усны менежментийн төлөвлөгөөг улсын төсвөөс санхүүжүүлэх ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Сэлэнгэ голын усны менежментийг боловсруулна  
Үзсэн: 1032 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй