
Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларч, өдөртөө дулаарна.
2019 оны 10-р сарын 13-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Цэлмэг. Салхи хойноос 3-8 м/сек. 3 хэм дулаан байна.
2019 оны 10 дугаар сарын 13-ны 20 цагаас 10 дугаар сарын 14-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 12-17 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 5-10 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-16 хэм, бусад хэсгээр 8-10 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.
2019 оны 10 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, уулаараа цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 17-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 18-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна. 18-нд нутгийн баруун хэсгээр сэрүүснэ.
Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн | ||
Үзсэн: 799 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.