![](/uploads/201403/news/thumb/e39bf805c6b8e112d5486c129350008f_x3.jpg)
Өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-аас “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ыг батласан. Энэ нь 2014-2025 он хүртэл хэрэгжих юм.
Уг бодлогын дагуу Орхон аймаг орон нутагтаа эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогоо тодорхойлох шаардлагатай гэж үзэн санал боловсруулжээ.
Холбогдох албаныхны хүргүүлсэн саналын дагуу аймгийн Иргэдийг Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хэлэлцээд аймгийн Засаг даргад үүрэг өгчээ. Ингэснээр Орхон аймгаас эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах ажлын хэсэг удахгүй байгуулагдахаар болсон байна.
Орхон аймаг эрдэс баялгийн салбарт бодлогоо тодорхойлно | ||
Үзсэн: 948 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.