Шууд Chart

Баянхонгорын Э.Батмагнай үндэсний бөхөөр ховорхон амжилт үзүүлэв

2019-10-14 12:39:15

Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШТ энэ амралтын өдрүүдэд Дундговь аймгийн төв Мандалговь хотод боллоо. 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан хөвгүүд 16, 17, 18 гэсэн гурван насны ангилалд хүч үзэв.

Хөвгүүдийн ахлах буюу 18 насанд чөлөөт бөхийн “Монголиа Опен” ОУТ-ий хүрэл, Роман Дмитриевийн нэрэмжит залуучуудын ОУТ-ий хошой хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын улсын хошой аварга, энэ сүүлээр 23 хүртэлх насны ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцохоор болоод буй Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, аймгийн начин, спортын мастер Энхтүвшингийн Батмагнай 29 барилдсанаас 28 даваагаар түрүүллээ.

Улсын начин П.Нямжанцангийн удмын бөх тэрбээр үндэсний бөхийн өсвөр үеийн УАШТ-д 16, 17, 18 насанд сүүлийн гурван жил дараалан түрүүлж ховорхон амжилтыг үзүүллээ. Түүнээс өөр ердөө хоёрхон бөх ийм амжилт үзүүлсэн юм. Э.Батмагнай гурван удаа түрүүлэхдээ үеийнхэнтэйгээ 87 барилдаж 84 даваа авчээ.

Сонирхуулахад, дуу хуурын өлгий Дундговьд болсон УАШТ-д нас насанд эхний 10 байрт орсон бөхчүүдийн дийлэнх нь чөлөөт бөхийн өсвөр үеийн улсын аварга болон медальт тамирчид байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Баянхонгорын Э.Батмагнай үндэсний бөхөөр ховорхон амжилт үзүүлэв  
Үзсэн: 2970 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-10-15 08:26
сайхан хүү байна. амжилт хүсье. Улам сайн барилдаарай. Сумо руу орж болохгүй шүү.
Зочин [127.0.0.xxx] 2019-10-14 16:23
баяр хүргэе. амжилт хүсэе.бие тоож болохгүй бэртэж гэмтэхгүй сайн барилдаж сайхан амжилт гаргаарай.
дэлхийн бөх [127.0.0.xxx] 2019-10-14 16:21
ДЭЭХЭН ҮЕ БУЮУ ХОЁР МӨНХИЙН ҮЕИЙНХ ШИГ ДЭЛХИЙН БӨХ БОЛООРОЙ ДҮҮ МИНЬ. ЗӨВХӨН ҮНДЭСНИЙ БӨХӨӨР БУС ХОС МОРЬТОЙ ЗОДОГЛООРОЙ ГЭЖ ХҮСЭН ЕРӨӨЕ
Зочин [127.0.0.xxx] 2019-10-14 15:11
Баяр хүргэе аварга болоорой
Зочин [127.0.0.xxx] 2019-10-14 14:52
Баяр хүргэе аварга болоорой
Зочин [127.0.0.xxx] 2019-10-14 14:46
Saihan huu bna ulam ih amjilt gargaarai, ovor mass bagatai javhaalag bierhuu haragdaj bna,

Бидэнтэй нэгдээрэй