Шууд Chart

"Хагибис" хар салхинд монгол хүн өртөөгүй

2019-10-14 16:24:52

2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Япон Улсын төвийн бүс, Токио хот, Канагава, Точиги, Гүнма, Иватэ, Мияги, Фүкүшима, Чиба, Сайтама, Нагано зэрэг мужуудын нутаг дэвсгэрийг "Хагибис" 19 дэх хар салхи дайран өнгөрөв.

Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр энэхүү хар салхи нь сүүлийн 25 жил тохиолдож байгаагүй хүчтэй хар салхи байв. Орон нутгийн засаг захиргаа Токио зэрэг төвийн 12 мужид аюулын хамгийн дээд буюу улаан түвшинг зарлажээ. Дээр дурдсан мужуудад 14-ний өдрийн 16:16 цагийн байдлаар 43 хүн амь насаа алдаж, 16 хүн сураггүй болж, 202 хүн гэмтэж бэртсэн хэмээн "NHK" мэдээлэв.

Япон улсад манай улсын 9700 гаруй иргэн оршин суудаг бөгөөд одоогоор монгол иргэн өртсөн гэх мэдээлэл байхгүй болно.


"Хагибис" хар салхинд монгол хүн өртөөгүй   
Үзсэн: 729 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй