Шууд Chart

Шүлхийн голомт Улаанбаатар хот руу ойртож байна

2014-03-10 15:45:45

Нийслэлийн Онцгой байдлын газрын мэдээлснээр өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн 13 суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөр 3.328 үхэр өвчилснөөс бүгдийг нь зориудаар устгаж, дээрх аймгуудын 3.226.248 толгой малд урьдчилан сэргийлэх вакцин хийжээ. 

Өнгөрсөн пүрэв гарагт Дорноговь аймгийн Даланжаргалан сумын төвөөс баруун тийш 35 км газарт таван өрхийн 21 үхэрт шүлхий өвчний сэжиг шинээр илэрч, тус суманд хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Шүлхий өвчнөөр өвчилсөн малын тоо өнгөрсөн 14 хоногт өдөрт дунджаар 100-110 толгой малаар нэмэгдэж байсан бол өнөөдрийн байдлаар 10-20 толгой мал болж буурах хандлагатай болжээ. 
 
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт шинээр үүссэн голомт нь нийслэлийн Багахангай дүүргээс 225 км-ийн зайтай юм.
 
Нийслэлд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, Налайхын 4-р зөрлөг Баянзүрх, Яармаг, Био, Эмээлт, Баруун турууны товчоодод ариутгал халдваргүйжүүлэлт, хяналт шалгалтын есөн цэг ажиллаж байгаагаас гадна өнөөдрийн байдлаар есөн дүүргийн 253.610 толгой малд урьдчилан сэргийлэх вакцин хийжээ. Нийслэлийн  хэмжээнд 298.767 толгой малд вакцин хийх бөгөөд вакцинжуулалтын явц 84.9 хувьтай байгаа ажээ. 
 
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Шүлхийн голомт Улаанбаатар хот руу ойртож байна   
Үзсэн: 1468 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй