Шууд Chart

"Найрамдал, хамтын ажиллагаа-Соёлын дурсгалууд" үзэсгэлэн нээгдлээ

2019-10-16 11:18:49

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой өнөөдөр тохиож буй.

Энэ хүрээнд өнөөдөр Монголын Үндэсний музей, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвтэй хамтран тус музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Монгол, Хятадын харилцаа болон Хятадын түүх соёлтой холбогдох үзмэрүүдээс бүрдсэн “Найрамдал, хамтын ажиллагаа-соёлын дурсгалууд” үзэсгэлэн нээгдлээ.

Манай хоёр улсын музейн салбарын хамтын ажиллагаа баялаг түүхэн замналтай. Тухайлбал 1952 оны аравдугаар сарын 1-нд БНХАУ байгуулагдсаны гурван жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотноо нээлтээ хийсэн “Монгол-Хятадын найрамдлын 10 хоног” соёлын арга хэмжээний хүрээнд Хятадын ард түмний соёл уламжлал, тухайн цагийн хөгжлийн өнгө төрхийг олон салбараар харуулсан тусгай үзэсгэлэнг дэлгэн үзүүлж байжээ.

Улмаар уг үзэсгэлэнд дэлгэгдсэн үзмэрүүдийг БНХАУ-ын Элчин сайд Заяат БНМАУ-ын Засгийн Газарт бэлэглэсэн нь зохих журмын дагуу музейдэд хуваарилагдан ирсний гол цөм нь тус музейд хадгалагдаж байна.

Энэхүү үзэсгэлэн нь “Монгол Хятадын найрамдлын 10 хоног”-ийн арга хэмжээний үеэр болон холбогдох сэдвээр анх удаа дэглэгдэж буй тус музейн сан хөмрөг дэх сонирхол татахуйц үзмэрүүдийг хамтатган, хоёр улсын удирдагчдын эхлүүлсэн найрамдал, хамтын ажиллагаа, хөгжлийн замын замнал үйл явцыг олон нийтэд танилцуулж буй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Найрамдал, хамтын ажиллагаа-Соёлын дурсгалууд" үзэсгэлэн нээгдлээ   
Үзсэн: 689 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй