
Судлаачдын үзэж байгаагаар хүний дуртай өнгө нь тухайн хүнийхээ мөн чанарыг өгүүлдэг гэжээ. Тиймдээ ч бидний унаж буй машины өнгө хүртэл хувь хүний тухай өгүүлж байдаг аж.
Иймд ямар өнгийн машин унадаг хүн ямар зан төлөвтэй байдаг тухай доорх байдлаар сонирхуулъя.
Улаан
Улаан өнгийн машин унадаг хүмүүс ихэвчлэн гал цогтой болоод классик загвартай хүмүүс байдаг. Тэд амьдралдаа хайртай, урам зориг дүүрэн хүмүүс. Түүнчлэн зан чанарын хувьд:
Нийтэч
Хөгжилтэй
Түрэмгий
Зоригтой
Нэр төрд дуртай
Бусдад гайхалтай сэтгэгдэл төрүүлдэг
Саарал
Саарал өнгөний тухай ярьж байгаа шүү. Ийм өнгийн машин сонгодог хүмүүс эмх цэгцтэй, гял цал байдлаас илүү тав тухын эрхэмлэдэг. Мөн тэд машиндаа няхуур хандаж, сэрэмжтэй байх нь элбэг. Тэдний зан төлөв:
Ичимхий
Тав тухыг эрхэмлэдэг
Нэр төрийн араас хөөцөлддөггүй
Анхаарал болгоомжтой
Хурдан буулт хийдэг
Боловсролтой ухаалаг
Мөнгөлөг
Шаргуу ажилладаг бизнесменүүд ийм өнгийн машин унах нь элбэг. Тэд дээд зэрэглэлийн зүйлс дуртай ба тэдний зан чанарын тухайд:
Гэрэлтсэн, гал цогтой
Шинийг эрэлхийлэгч
Мэдрэмжтэй
Өндөр боловсролтой
Өө сэвгүй
Цэнхэр
Цэнхэр өнгө нөхөрсөг дотно харагддаг бөгөөд ийм өнгийн машинтай хүмүүс баяр хөөрөөр дүүрэн болоод ярилцахад хялбар байдаг. Тэд дараах шинж чанаруудтай:
Энэрэнгүй зөөлөн
Өөдрөг
Шударга
Амар тайван
Найдвартай
Бор болон завсрын өнгүүд
Ийм өнгийн машин унадаг хүмүүс их буурь суурьтай, юм бүрийг шалтгаантай хийдэг. Зарим тохиолдолд тэд ихэд ичимхий байх нь ч бий. Мөн:
Бодит байдлыг мэдэрдэг
Загвар хөөдөггүй
Шударга
Тав тухыг эрхэмлэгч
Ногоон
90-ээд оны үед ид хүчээ авч байсан ногоон машины хувьд унаж буй эзэд нь ихэвчлэн хүчирхэг, мэдлэгтэй байдаг ба:
Аядуу зөөлөн
Бие даасан
Тэвчээртэй
Эмх цэгцтэй
Энх тайванг эрхэмлэгч байдаг
Алтан шаргал болон шар
Хэрвээ та Austin Powers биш хирнээ шар машин сонгосон бол гарцаагүй амьдралд хайртай нэгэн юм. Таны гол уриа бол “Юунд ч битгий санаа зов, баяртай бай”. Тиймдээ ч энэ өнгө бол өөдрөг байдлын билэгдэл болдог билээ.
Баяр хөөртэй
Аү жаргалтай
Төсөөлөн бодох чадвар сайтай
Ухаалаг
Хүн чанартай
Хар
Төгс классик байдлыг илэрхийлэх өнгө. Тэд:
Нэр хүндтэй
Тансаг байдалд дуртай
Өндөр боловсролтой
Хяналтыг гартаа авах дуртай
Хүчирхэг
Цагаан
Орчин үеийн сэтгэлгээтэй хүмүүс ихэвчлэн цагаан машин унадаг. Мөн түүнээс гадна:
Шударга
Гэнэн
Дэгжин
Төгс төгөлдрийг эрхэмлэгч
Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг
Энгийн байдалд дуртай
Олон өнгийн болон дээр дурдагдаагүй өнгийн машинтай бол
Та үнэхээр саяд ганц тохиох нэгэн юм. Зан чанарын хувьд:
Дахин давтагдашгүй
Чанарыг эрхэмлэдэг
Өөрөө бүтээн байгуулдаг
Өвөрмөц хэв маягтай
Хүчирхэг
Улаан өнгийн машин унах дуртай хүмүүс нэр төрд дуртай байдаг | ||
Үзсэн: 2864 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.