Шууд Chart

“Улаанбаатар” олон улсын кино наадмын шилдгүүд тодорлоо

2019-10-17 11:35:47

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын кино урлагийн зөвлөл, Швейцарын хөгжлийн агентлаг, Бүгд Найрамдах Франц Улсын элчин сайдын яам, Монгол дахь Гёте институт, Австралийн Элчин сайдын яам, “Номадиа пикчерс” ХХК-тай хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, Дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой “Улаанбаатар” олон улсын кино наадмыг 11 дэх жилдээ зохион байгууллаа.

Энэ сарын 14-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж буй уг наадам өчигдөр орой “Тэнгис” кино теарт шилдгүүдээ тодрууллоо.  

Энэ жилийн кино наадмын “Шилдэг зохиол”-оор Г.Эрдэнэбилэг “Хийморь”, “Шилдэг найруулагч”-аар Ж.Сэнгэдорж “Би нар”, “Шилдэг профессор”-оор Д.Ганцэцэг, А.Ганчимэг “Халуун зүрх”, “Шилдэг уран сайхны кино”-оор Ж.Сэнгэдорж “Би нар” кинонууд тус тус шилдгээр шалгарч, “Хангарди” шагналын эздээр тодорлоо.

Мөн энэ үеэр Нийслэлийн засаг даргын Тамгын газраас Монголын кино урлагийн салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж, Монгол Улсын ардын жүжигчин, кино найруулагч, зохиолч Г.Жигжидсүрэнг “Хангарди” шагналаар шагнасан юм.

“Улаанбаатар” олон улсын кино наадам нь Монголын уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх, олон улсын түвшний чанартай уран бүтээл туурвихад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Улаанбаатар” олон улсын кино наадмын шилдгүүд тодорлоо  
Үзсэн: 743 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй