
Улсын драмын эрдмийн театрын 2019-2020 оны үзвэрийн жилийн нээлт "Монгол жүжгийн өдрүүд" Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгээр эхлэх гэж байна.
Монгол жүжгийн өдрүүдээр тоглогдох жүжгийг үзэгч та үзэхдээ үндэсний хувцсаараа гоёж ирэхийг тус театрынхан уриалж буй.
Арав, арваннэгдүгээр сард УДЭТ-ын тайзаа "Би эндээс явахгүй", "Жаргаагүй нар", "Надтай үлдээч", "Хайрын виз", "Тамгагүй төр", "Бүсгүйн зурвас", "Тамгагүй төр", "Тэнгэрийн хүү" зэрэг жүжиг тоглогдох гэнэ.
Б.Цогнэмэх "Тэнгэрийн хүү" түүхэн туульсын жүжиг энэ сарын 17, 18-нд 19:00 цагт, 19, 20-нд 18:00 цагт тоглогдоно.
“Тэнгэрийн хүү”-г үндэсний хувцастай үзээрэй | ||
Үзсэн: 900 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.