
Монголын 3х3 сагсан бөмбөгийн 23-аас доош насны (U23) шигшээ баг Дэлхийн элсний анхдугаар наадмаас (World Beach Games 2019) хүрэл медаль хүртжээ. Катарын нийслэл Доха хотноо болсон тус тэмцээн энэ сарын 12-16 хооронд болсон юм.
Энэхүү наадамд нийт 1240 тамирчин, 97 улс оролцож, 13 төрлийн спортын тэмцээн болсноос Монголын 3х3 сагсан бөмбөгийн U23 насны шигшээ баг Украины багийг хожин хүрэл медалийн эзэд болсон байна. Манай шигшээ баг Украинтай хэсэгтээ тааран хожигдоод байсан бөгөөд хасагдах шатанд БНХАУ-ын багийг хожжээ.
Испани улсын баг тамирчид тус наадмаас долоон алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэн аваргалсан бол Бразилын баг, тамирчид удаалсан байна.
Дэлхийн элсний анхдугаар наадмаас Монголчууд хүрэл медаль хүртжээ | ||
Үзсэн: 502 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.