
Арабын Нэгдсэн Эмират Улсын Фужирах хотноо Азийн боксын холбооны түүхэн дэх хамгийн олон оролцогчидтой өсвөрийн боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.
Үүнд 26 орны 239 өсвөрийн тамирчин оролцож буй.
Монгол Улсыг төлөөлөн
Охид:
- 46кг Т.Мөнгөнзул (Өмнөговь аймаг)
- 48кг Д.Номин-Эрдэнэ (Red bulls club)
- 52кг Э.Номин-Эрдэнэ (Өмнөговь аймаг)
- 57кг Т.Номин-Эрдэнэ (Хилчин спорт хороо)
Хөвгүүд:
- 46кг Ц.Сансар (Хангарьд спорт хороо)
- 48кг Б.Баяр-эрдэнэ (БТСДС)
- 50кг Д.Ганболд (БТСДС)
- 52кг Т.Наранбаатар (Дорнод аймаг)
- 57кг М.Одсүрэн (Хангарьд спорт хороо)
- 60кг Б.Анхбаяр (БТСДС)
- 63кг Ч.Элбэг (Сэлэнгэ аймаг)
Г.Ганхуяг, С.Дашбурмаа, Д.Баасандорж, Ж.Еркин, Э.Ундрам нарын багш дасгалжуулагчид өсвөрийн тамирчидын хамт оролцож байна.
Манай баг энэхүү тэмцээнд гурван медалийн болзол хангасан бөгөөд Т.Номин-Эрдэнэ өнөөдөр алтан медалийн төлөө БНХАУ-ын тамирчинтай тулалдана.
Т.Номин-Эрдэнэ алтан медалийн төлөө БНХАУ-ын тамирчинтай тулалдана | ||
Үзсэн: 1893 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.