
Паралимпын хүрэл медальт, дэлхийн аварга, Гиннесийн дээд амжилт эзэмшигч, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн бэлтгэл сургуулилалтын болон бусад зардлыг Японы Фүжи хот хариуцахаар болжээ.
Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны удирдлага Японы Фүжи хотын захирагч Конагай Ёшимаса, дэд захирагч Морита Масафүми тус хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ичижёо Ёшихиро нартай уулзаж, хамтарч ажиллахаар болсон байна.
Уулзалтын үеэр энэ тухай хэлэлцэн гэрээнд албан ёсоор гарын үсэг зурав.
Гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн бүх зардлыг Фүжи хот хариуцахаар болжээ | ||
Үзсэн: 2818 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.