Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-03-11 09:53:29

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу энэ сарын 11-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

 
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Стандарт эхлээд гурав дахь өгүүлбэр нь “Энэхүү стандартыг заавал мөрдөнө” гэж байгаа”, “Сонгуулийн сурталчилгааны хугацааг 2-3 сар болгох санал гаргав”, “Залилан мэхлэгчдийг хуульчид хаацайлав уу”, “Хувьчлалд гарсан алдаа ба “Ард” кино театрыг зориулалтаар нь ашиглая” зэрэг нийтлэл сурвалжлагыг онцлож байна. 
 
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Битүү тайга дахь хилчдийн ажин түжин амьдрал”, “”Агаарын наймаачид” буюу лицензийн тонуулчид“, ”Хүн тэжээвэл толгой цустана” зэрэг нийтлэл, мэдээ болон УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн “Валютын ханшаас үүдсэн хохирлыг төр хуваалцах ёстой” зэрэг ярилцлагууд оржээ.
 
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Таван хошуу малынхаа сүүгээр брэнд үйлдвэрлэх нь зөвхөн малчдын ажил биш”, “Галын дүгнэлт - 2”, “Ц.Мөнхбаяр нар хорих ангиас захидал бичлээ”, “Мансуурагчид хойд хэл рүү “довтлох уу?” зэрэг нийтлэл, сурвалжлага болон Эрүүл мэндийн сайд Н.Удвалын “ЭМД-ын тухай хуульд салбарын амбиц байхгүй” нэртэй ярилцлагыг онцлож байна.
 
“Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн “ССАЖЯ-ын самарч суугаа учиртай дөрөв”, “Хаусны үнэтэй шорон”, “Халиун бугын гээсэн эврээр харийн нутгаас валют оруулж ирэх боломж”, “Боловсролын салбараа яах вэ, сайд аа” зэрэг сурвалжлага, нийтлэл, мэдээллүүд болон УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн “Сонгуулийн хуулиа хаврын чуулганаар өргөн барина” гэсэн ярилцлагыг онцлов.
 
“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаарт эдийн засагч Б.Лхагважавын “МАН-ынхан цалин нэм гэж шаардаж байгаа нь ямар ч утгагүй асуудал” нэртэй ярилцлага болон “Өрх толгойлсон эхчүүдийг байрны хөнгөлөлтөд хамруулья”, “МАН-ынхан нягтрахтай зэрэгцсэн АН-ыг тарамдуулах оролдлого”, “Энэ жил 32 эмнэлгийг ашиглалтад оруулна” зэрэг нийтлэл, сурвалжлагыг онцлож байна.
 
“Өглөөний сонин”-оос “ГЕГ-ын дарга байцаагчдаа сэлгэх нэрээр “цөллөгт” явуулж, авлигыг “цэцэглүүлж” байна”, “АМГ-ын экс дарга Д.Батхуяг нар дахин ял сонсох бололтой”, “Хүнсний үйлдвэрлэлээр манлайлах боломж байна” зэрэг сурвалжлага, мэдээг уншиж болно.
 
“Үндэсний шуудан” сониноос “Буянт-Ухаа хорооллын захиалгыг ТҮЦ машинаар авч эхэллээ”, “Шүлхийн вакцин нийлүүлсэн “CBC” компани Монголд байхгүй гэдгийг арбитрын шүүх нотложээ”, “Хятадаас мал хулгайлсан залуус ял сонсчээ”, “Дотоодын үйлдвэрлэгчид долларыг “гуйх” биш “үйлдвэрлэх” цаг хэзээ ирэх вэ” зэрэг нийтлэл, сурвалжлага болон МУИС-ийн багш Д.Баярсайханы “Монголчууд соёл иргэншил хоорондын мэдлэгийг түгээсэн” нэртэй ярилцлагыг уншиж болно.
Нийтэлсэн: О.Энхмаа

Сонины онцлох мэдээний тойм   
Үзсэн: 958 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй