Шууд Chart

Хоёр Ганаа Хавдар судлалын үндэсний төвд хүндэтгэл үзүүллээ

2019-10-18 16:39:07

Жүжигчин А.Ганчимэг, Д.Ганцэцэг нар "Хувьсгал" продакшнаас өрх тусгаарлаж, "Аримун" продакшн байгуулсан билээ.

Тэгвэл тэд шинэ продакшныхаа анхны уран бүтээлээ "Халуун зүрх" хэмээн нэрийдсэн юм. Ийнхүү хоёр уран бүтээлч киноныхоо орлогоос Хавдар судлалын үндэсний төвийн Хөнгөвчлөх эмчилгээний тасагт Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, агаар цэвэршүүлэгчийг хандивлалаа. "Халуун зүрх" уран сайхны киног бүтээхэд Хавдар судлалын үндэсний төв мэргэжлийн үүднээс хамтран ажиллаж, зөвлөгөө зөвлөмжийг өгч байжээ. 

Хүн бүр эрүүл энх байж, хүүхэд бүр өнчрөл үзэхгүй жаргалтай амьдраасай гэж хүссэн “Аримун” продакшны хамт олны халуун сэтгэлийн хандивыг хүлээн авсан  ХСҮТ-ийн дэд захирал Л.Баярсайхан "Өвчтөний минь хором бүр өвчиндөө шаналж өнгөрдөг учир тэд маань тайван байгаасай гэж эмч болгон хүсдэг. Тиймдээ ч энэ хүчилтөрөгчийн аппаратыг хараад үнэхээр сэтгэл хөдөллөө. Өвчний өмнө хүчин мөхөсдөж буй нэгний эцсийн амьсгал нь ч гэсэн тэнүүн тайван байх нь дээ гэж бодогдлоо" хэмээн талархсанаа илэрхийлэв.

Дашрамд дуулгахад, жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар  “Халуун зүрх” киногоороо “Улаанбаатар” олон улсын кино наадмаас “Шилдэг профессор”-ын шагналыг хүртсэн билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хоёр Ганаа Хавдар судлалын үндэсний төвд хүндэтгэл үзүүллээ   
Үзсэн: 857 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй