![](/uploads/201910/news/thumb/2b400c12fd5fd33f9d3387846d63b854_x3.jpg)
ГХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын захирал Б.Баярсайхан Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтнүүдтэй ажлын уулзалт хийлээ.
Уулзалтаар захирал Б.Баярсайхан ХШҮДАГ-ын 2016-2019 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын тоймыг танилцуулж, ДТГ-уудын төсвийн 42 шууд захирагчийн санхүүгийн боловсрол, санхүүгийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, ДТГ-уудын санхүүг хэрхэн зохистой удирдах, Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хэрхэн хангах зэрэг асуудлаар санал солилцож, мэргэжил арга зүйн зөвлөмж авав.
Уулзалтад Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын төслийн зөвлөх Ж.Жаргалсүрэн, СХЭУГ-ын Дотоод аудит, хяналт- шинжилгээ, үнэлгээний хэлтсийн мэргэжилтэн Х.Дэлгэрмаа, Г.Отгонбаяр, Санхүүгийн хяналт, шалгалтын хэлтсийн мэргэжилтэн Г.Янжинсүрэн, С.Баттөр нар тус тус оролцов.
Албан уулзалт хийлээ | ||
Үзсэн: 693 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.