Шууд Chart

С.Ганбаатар эмийн үйлдвэрүүдтэй танилцана

2014-03-11 10:20:31

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо “Төрөөс эмийн талаар баримтлах бодлого” нээлттэй хэлэлцүүлгийг өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулсан.

Тус хэлэлцүүлгийн хүрээнд Улсын Их Хурлын намрын чуулганы завсарлагааны хугацаанд эм хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Д.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнөөдөр “IVCO” Тарилгын шингэний үйлдвэр, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Үндэсний лавлагаа лабораторийн эм биобэлдмэлийн лаборатори, “Цомбо” эмийн үйлвэр, “Монос” эм ханган нийлүүлэх байгууллагад ажиллаж байна.
 
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Байнгын хорооны Ажлын алба, Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банкны холбогдох албан тушаалтнууд ажиллаж байгаа ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

С.Ганбаатар эмийн үйлдвэрүүдтэй танилцана  
Үзсэн: 915 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй