Шууд Chart

Нийслэлээс алба хааж буй цэрэг дайчдаа эргэлээ

2014-03-11 12:19:36

Монгол Улсын Батлан Хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 онд  хамтран ажиллах санамж бичгийн дагуу  нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас зохион байгуулж, хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг Өвөрхангай аймаг дахь Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн албан хаагч, тухайн анги байгууллагын нийт бүрэлдэхүүнд танилцуулах ажлыг өнгөрсөн сард зохион байгуулжээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргаар ахлуулсан  ажлын хэсэг Өвөрхангай аймаг дахь Зэвсэгт хүчний 256 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж буй дайчдаа эргэж, тэдний  байр,  амьдарч буй орчинтой биечлэн танилцжээ.  
 
Энэ удаад нийслэлийн Засаг даргаас санаачлан хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа "Монгол цэргийн жавхаа уралдаан"-ыг угтан нийслэлээс алба хааж буй цэрэг дайчдаа эргэж байгаагаараа онцлог ажээ. 
Нийтэлсэн: О.Энхмаа

Нийслэлээс алба хааж буй цэрэг дайчдаа эргэлээ  
Үзсэн: 938 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй