
Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 23-нд нутгийн төв хэсгээр, 24-нд нутгийн зүүн хагаст цас орж цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2019 оны 10 дугаар сарын 20-ны 20 цагаас 10 дугаар сарын 21-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 4-9 хэм, бусад хэсгээр 0-5 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 6-11 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 1-6 хэм хүйтэн, бусад нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 12-17 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс өдөртөө секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-11 хэм, бусад хэсгээр 3-5 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.
2019 оны 10 дугаар сарын 22-ноос 10 дугаар сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
22-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 23-нд нутгийн төв хэсгээр, 24-нд нутгийн зүүн хагаст, 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-нд ихэнх нутгаар, 23-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.
Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн | ||
Үзсэн: 742 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.