![](/uploads/201403/news/thumb/b743d3890951134f46ecabf7507b71c4_x3.jpg)
Нийслэлийн цагдаагийн байгууллага 2013 онд 69112 гомдол, мэдээлэл шалгаснаас 43660 буюу 63.1 хувийг гэмт хэргийн шинжтэй, 23938 буюу 34.6 хувийг захиргааны зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл эзэлж байна.
Бүртгэгдсэн гомдол, мэдээллийн 17847 буюу 25.8 хувийг танхайрах, 16544 буюу 23.9 хувийг бусдын эд хөрөнгийг хулгайлах, 8305 буюу 12 хувийг бусдын бие махбодид гэмтэл учруулах, 4197 буюу зургаан хувийг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх, 1960 буюу 2.8 хувийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн, 1882 буюу 2.7 хувийг хүний амь нас хохирсон, 1336 буюу 1.9 хувийг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, 942 буюу 1.3 хувийг бусдын эд хөрөнгийг булаах, 510 буюу 0.7 хувийг хүчиндэх, 128 буюу 0.1 хувийг байгаль хамгаалах журмын эсрэг, 15461 буюу 22.3 хувийг бусад төрлийн гомдол, мэдээлэл эзэлж байна. Нийслэлийн хэмжээнд 2013 онд 15419 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2509 хэргээр буюу 19.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Нийслэлд гэмт хэргийн тоо өссөөр байна | ||
Үзсэн: 1046 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.