
"Хийморь" уран сайхны кино “San Diego International Film Festival” наадмын шилдэгийн шилдэг киногоор шалгарчээ.
“Хүрэн морь” найраглалаас сэдэвлэсэн уг кино өмнө нь Оскарт нэр дэвших эрхээ авч байсан бол ийнхүү чанасаагаа нотоллоо.
Тус кино нь “Nomadic Pictures", “Three Flames Pictures", “Belgute Pictures”-ын хамтын бүтээл бөгөөд найруулагчаар жүжигчин Г.Эрдэнэбилэг ажилласан юм.
Дашрамд дуулгахад, тус уран сайхны кино нь Германд болсон “Oldenburg International Film Festival”-д оролцон “Кино урлагийн амин сүнс” шагналыг хүртсэн билээ.
Хоёр цаг үргэлжлэх “Хийморь” уран сайхны кино нь Монгол морь, Монгол бахархал, Монгол хүний эх орноо хайрлах сэтгэл, хүн байгалийн холбоо, Монгол философийг багтаасан хэмээн уран бүтээлчид нь хэлж байсан юм.







"Хийморь" уран сайхны кино шилдэгийн шилдгээр шалгарчээ | ||
Үзсэн: 1167 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.