Монгол Улсын Үндэсний аудитын газрын Тамгын газрын дарга Ц.Ганболд, Стратеги удирдлагын газрын захирал Д.Энхболд нар Канад Улсад ажлын айлчлал хийж, Канад Улсын Ерөнхий Аудиторын газар болон Онтарио мужийн Ерөнхий Аудиторын газартай тус тус уулзалт хийж, эдгээр байгууллагын хууль журам, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудын биелэлтэд аудит гүйцэтгэх, Big Data буюу мэдээллийн технологийг ашиглах зэрэг мэргэжлийн олон чухал үйл ажиллагаатай танилцаж, цаашид хамтын ажиллагаа үүсгэн хөгжүүлэх талаар ярилцав.
Төлөөлөгчид Канад Улсын Ерөнхий аудиторын үүргийг түр орлон гүйцэтгэгч Силвэйн Рикардад бараалхаж түүнийг таатай үедээ Монгол Улсад айлчлахыг урьсан Монгол Улсын Ерөнхий Аудитор Д.Занданбатын урилгыг гардуулав. Онтарио мужийн Ерөнхий аудитор хатагтай Бонни Лисик, Дэд ерөнхий аудитор Гас Чагани, Байгаль орчны комиссар Жерри ДеМарко нартай уулзахдаа уул уурхай болон байгаль орчны аудит гүйцэтгэдэг туршлагаас судалж, энэ чиглэлээр цаашид хамтран ажиллах, харилцан төлөөлөгчид солилцох санал тавилаа.
Монгол Улсын Үндэсний аудитын газрын төлөөлөгчид Канад улсад ажиллав | ||
Үзсэн: 1166 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.