
Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од симфони бичиж байгаа гэнэ.
Уг бүтээлээ Элчин сайд асан, орчуулагч, хэвлэн нийтлэгч Б.Баярсайханы өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн орчуулгын цуврал бүтээлийн нэг “Явна аа”-гийн үйл явдалд зориулж байгаа аж.
Тиймээс Данийн алдарт аялагч Херман Хаслунд Кристенсений гайхалтай бүтээлийг хөгжмийн хэлээр хэрхэн дүрслэх нь бидний сонсох мөчид тодорхой болох биз ээ.
Энэхүү адал явдалт аяллын эхний цуврал “Явна аа” номд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд 1920 оны үед фермерийн аж ахуй байгуулан суурьшсан Дани залуусын сонирхолтой, гайхалтай түүхийн талаар өгүүлсэн байна.
Хөгжмийн зохиолч Т.Сэр-Од симфони туурвиж байгаа гэнэ | ||
Үзсэн: 2511 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.