Шууд Chart

Морин хуурын чуулгын "The beginning of fall" тоглолт болно

2019-10-23 12:34:34

Монгол Улсын Морин хуурын чуулгын "The beginning of fall" тоглолт энэ сарын 25, 26-нд Тусгаар тогтнолын ордны концертын танхимд болно.

Тоглолтыг морин хуурч, удирдаач, МУСТА Д.Түвшинсайхан удирдах бөгөөд тус чуулгын үе үеийн сор болсон шилдэг бүтээлүүдийг дахин тайзнаа амилуулж, хоёр өдрийн турш эгшиглүүлэх юм байна.   

Морин хуурын чуулгын хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд "Цэцээ-Гүн" “Ротаракт” клубын "Хүн бүр сурах эрхтэй" тэтгэлэгт хөтөлбөрийг дэмжин энэхүү хандивын тоглолтоо тав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд бүх орлогоо тэтгэлэгт хөтөлбөрт санхүүжилтээр хандивлах аж.

Боловсролыг дэмжигч “Цэцээ Гүн” нийгэмд үйлчлэх “Ротаракт” клуб нь 2013 оноос эхлэн “Хүн Бүр Сурах Эрхтэй” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, нийт 37 оюутанд бүтэн жилийн сургалтын тэтгэлгийг гардуулаад байна.

Уг тэтгэлэгт хөтөлбөр нь сурлагын амжилт болон хичээл зүтгэлээрээ бусдыгаа манлайлагч оюутнуудыг хамруулах зорилготой бөгөөд хүн бүрт сурах боломжийг бий болгож байгаагаараа онцлогтой юм.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Морин хуурын чуулгын "The beginning of fall" тоглолт болно  
Үзсэн: 1421 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй