
Багануур дүүргийн цагдаагийн хэлтэс байгуулагдсан цагаасаа хойш 41 жилийн дараа өөрсдийн гэсэн ажлын байртай боллоо.
Уг шинэ байрны нээлтэд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон ЦЕГ-ын дэд дарга Цагдаагийн хурандаа Ж.Болд, дүүргийн удирдлагууд бусад холбогдох албаны хүмүүс оролцов.
Тус байрыг нийслэлийн нэг тэрбум, 850 сая төгрөгийн хөрөнгө оруулалтайгаар дүүргийн Засаг даргын дэмжлэгээр жил гаруйн хугацаанд барьж бий болгосон юм.
Хотын дарга С.Амарсайхан “Ард иргэдийн аюулгүй, амар тайван байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч ажилладаг цагдаагийн байгууллагын ажилтнуудын ажиллах орчин, нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө хичээн ажиллах болно. Удахгүй та бүхний ажлын хэрэгцээнд нэн шаардлагатай туулах чадвар сайтай авто машины парк шинэчлэлийг удахгүй хийхээр төлөвлөж байна, та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсэе” гэв.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар, Багахангай дүүрэгт цагдаагийн хэлтсийн шинэ байр ашиглалтад оруулахын зэрэгцээ цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын албан тушаалын орон сууцыг барьж байгуулна гэдгийг ч Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэлсэн юм.


















Багануур дүүргийн цагдаагийн хэлтэс 41 жилийн дараа өөрсдийн гэсэн ажлын байртай боллоо | ||
Үзсэн: 825 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.