
УДБЭТ-ын гоцлол дуучин, МУСТА О.Хүрэлбаатар ирэх арваннэгдүгээр сарын 8-нд “Classic night” тоглолтоо УДБЭТ-ын тайзнаа хийх гэж байна.
Иймд түүний өмнө нь гаргасан ажилтаас дурдья.
ОХУ-ын Москва хотод зохиогдсон М.И.Глинкийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын 25 дахь удаагийн уралдаанд хоёрдугаар байр /2014/
Хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, МУАЖ Ц.Пүрэвдоржийн нэрэмжит дуурийн дуулаачдын уралдааны тэргүүн байр, /2012/
ТС, УГЗ Б.Шаравын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдааны дэд байр /2012/
Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулах улсын уралдаанд Балганы дүрээр тэргүүн байр /2016/
Ссср-ын Ардын жүжигчин К.И.Базарсадаевын нэрэмжит олон улсын дуурын дуучдын уралдааны "ГРАНПРИ" шагнал /2010/.
Тиймээс түүний энэ удаагийн тоглолтоос үзэгч та жинхэнэ сонгодог урлаг гэдгийг мэдрэх болно.
Дуучин О.Хүрэлбаатар ирэх арваннэгдүгээр сарын 8-нд тоглоно | ||
Үзсэн: 846 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.