Шууд Chart

Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн дэд сайдыг хүлээн авч уулзав

2019-10-24 17:47:20

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн яамны Эрх зүй, консулын асуудал хариуцсан дэд сайд Мартин Смолекийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, иргэдийн эрх ашгийг хамгаалах, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдын нөхцөл байдал зэрэг асуудлаар санал солилцлоо.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Чех Улс бол манай уламжлалт харилцаатай улс. Манай олон иргэн тус улсад боловсрол эзэмшин өнөөдөр амжилттай ажиллаж байгааг дурдаад цаашид боловсрол, байгаль орчин, техник технологи зэрэг бололцоотой бүхий л чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа онцлов.

Дэд сайд Мартин Смолек Монгол Улс, БНЧУ-ын ГХЯ хоорондын Консулын гуравдугаар зөвлөлдөх уулзалтад оролцохоор манай улсад ирээд байгаа юм.


Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн дэд сайдыг хүлээн авч уулзав   
Үзсэн: 563 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй