Шууд Chart

Монголын эмч нарын VI их хурал эхэллээ

2019-10-25 11:16:34

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Монголын эмч нарын VI дугаар их хурлыг “Эрүүл мэнд-Хөгжлийн тулгуур” уриатайгаар өнөөдөр Төрийн ордоны Их танхимд эхэллээ.

Хурлаар Эрүүл мэндийн салбарын тархи, зүрх болсон эмч нар хүн амын эрүүл мэндийг хамгаалах их үйлсдээ олсон амжилт бүтээл, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх бодлого чиглэлээ ярилцаж, санал, бодлоо солилцох юм.

Улаанбаатар хотоос 350, хөдөө орон нутгаас 450 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтнууд оролцож байна. Хурлын үеэр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Төрийн бус байгууллага, ДЭМБ, Хүн амын сан, Хүүхдийн сан, АХБ-ны суурин төлөөлөгчид, Дэлхийн банк, Дэлхийн зөн болон бусад олон улсын байгуулагын зочид төлөөлөгчид оролцож эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдлын талаар санал бодлоо илэрхийлнэ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Монголын эмч нарын VI их хурал эхэллээ   
Үзсэн: 780 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй