![](/uploads/201403/news/thumb/0d46d306518e16b8c175b3dde8d70cdd_x3.jpg)
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Байгаль орчинд учруулж буй хохиролтой холбоотойгоор хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гаргалаа.
Захирамжийн дагуу Монгол Улсын Ойн тухай хууль, Усны тухай хууль болон Байгаль орчныг хамгаалах бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжих бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээнд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, дүгнэлтэд хамруулсны үндсэн дээр холбогдох гэрчилгээ, зөвшөөрлийг олгон, гэрээ байгуулж байхыг нийслэлийн Өмчийн харилцааны газар, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Авто замын газарт үүрэг болгожээ.
Байгаль орчныг хамгаалах хуулийг хангана | ||
Үзсэн: 667 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.