![](/uploads/201403/news/thumb/e2876d3d41a3cd20c8a231fd276e9211_x3.jpg)
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өчигдөр БНХАУ-ын Синопек корпораци болон хөрөнгө оруулалтын “HOPU” группийн төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Н. Алтанхуягийн өнгөрсөн намар БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр Уул уурхайн яам БНХАУ-ын Синопек корпорацитай "Нүүрс хийжүүлэх технологи нэвтрүүлж хамтран ажиллах" тухай санамж бичигт гарын үсэг зурсан юм. Өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын хуралдааны шийдвэрээр нүүрс хийжүүлэх технологи нэвтрүүлэх төслийн нэгжийг Уул уурхайн яамны дэргэд байгуулсан бөгөөд өчигдрийн уулзалтын ажлаар төслийн нэгжийн үйл ажиллагаа ийнхүү эхлэж байгаа ажээ.
З.Энхболд БНХАУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа | ||
Үзсэн: 779 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.