![](/uploads/201403/news/thumb/d6aac0784db9ca7ad91748c728eb5a20_x3.jpg)
УИХ-ын дарга З.Энхболд гуравдугаар сарын 12-15-ны өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийх болсонтой холбогдуулан Монголын парламентийн сэтгүүлчид БНСУ-д өчигдөр сургалтад хамрагдлаа.
Сургалтад нийт 11 сэтгүүлч, зураглаач оролцож, БНСУ-ын Үндэсний Ассамблейг сурвалжлах эрх бүхий хэвлэл мэдээллийн ажилтнууд хэрхэн ажиллаж буй талаар лекц сонсож, Үндэсний Ассамблейн ордонтой танилцжээ. Сэтгүүлчид мөн Үндэсний Ассамблейн үйл ажиллагааны талаар болон хэвлэл мэдээллийн байгууллагууд хэрхэн ажилладаг талаар лекц сонссоноос гадна Үндэсний Ассамблейн Олон нийттэй харилцах хэлтэс хэвлэлийн бага хурал хэрхэн зохион байгуулж буйтай танилцсан байна.
Парламентийн сэтгүүлчид БНСУ-д сургалтад хамрагдлаа | ||
Үзсэн: 798 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.