Шууд Chart

Дэлхийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авлаа

2014-03-12 09:37:49

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Корали Геверсийг нутаг буцах болсонтой холбогдуулан өчигдөр хүлээн авч уулзжээ.

Уулзалтаар Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, Дэлхийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төслүүдийн талаар ярилцжээ. Зарим хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих төслүүдийн хувьд энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас өмнө Монголын тал авах эсэх талаарх шийдвэрээ гаргахгүй бол хөрөнгө хэрэгцээтэй байгаа бусад улс орнууд руу энэ хөрөнгө шилжиж болзошгүйг Суурин төлөөлөгч сануулж байлаа.
 
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл нь өрийн дарамтад сөрөг нөлөөлөл үзүүлдэггүйг онцлоод харин төслүүдийн цар хүрээ, зээлийн хэмжээг ихэсгэх, ялангуяа уул уурхай, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэх, томоохон хэмжээний үр дүн гарч болох төсөл дээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа онцлон хэлжээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Дэлхийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авлаа  
Үзсэн: 867 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй