Шууд Chart

“Эрдэнийн гэрэлт судар ба Мандухай охин” нэрт хүүхдийн жүжгийн нээлт өнөөдөр болно

2019-10-28 10:23:19

Хүүхэд багачуудын унших дуртай "Ач тусын тухай үлгэрүүд" цуврал жүжиг болон тайзнаа амилж байна.

Монгол хатдын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, онцлогийг хүүхдэд сонирхолтой, ойлгомжтойгоор бүтээл болгон туурвиж яваа “Альфа паблиш” ХХК энэ удаа цуврал бүтээлээ нэгтгэн “Эрдэнийн гэрэлт судар ба Мандухай охин” нэрт адал явдалт жүжгийг өргөн барьж байна.

Хүүхдүүдэд бага наснаас нь түүх уламжлалыг таниулах, тэдэнд бусдыг хайрлах, байгалийг танин мэдэх, ёс заншлаа дээдлэх, эх түүхээрээ бахархах үзлийг  төлөвшүүлэхийг  зорьж бүтээлээ төрүүлсэнээ тус жүжгийн уран бүтээлчид онцолж байна.

Ер бусын шидэт гэрэлт судрыг Мандухай охин олж, түүнийг өөрийн болгохоор хайж явсан хар муу санаатнуудын атгаг санааг хязгаарлаж тэдэнд хөөгдөн, цаг хугацаагаар аялна. Энэ үедээ бусад хатадтай таарч тэрхүү шидэт судрын учрыг тайлж, дайснаа дарсан тухай үйл явдал гардаг ажээ.

Тус бүтээлийн номын зохиолчоор Э.Эрдэнэцэцэг, жүжгийн зохиолыг З.Сумъяабазар, Н.Ариунболд  шинэчилсэн бичиж, найруулагчаар нь Н.Ариунболд ажиллсан байна.

Мөн Монгол Улсын морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан жүжгийн хөгжмийг бичиж, ерөнхий зураачаар Б.Бат-Эрдэнэ, бүжиг дэглээчээр Т.Ганбаяр нар ажиллаж, “Алтан тайз” продакшны жүжигчид тогложээ.

“Эрдэнийн гэрэлт судар ба Мандухай охин” жүжиг энэ сарын 31 хүртэл тоглогдоно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Эрдэнийн гэрэлт судар ба Мандухай охин” нэрт хүүхдийн жүжгийн нээлт өнөөдөр болно   
Үзсэн: 2063 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-11-01 01:01
10000000

Бидэнтэй нэгдээрэй