
Монголын рок, попын ертөнцөд фэнүүддээ үргэлж шинийг үзүүлж, дуулсан дуу болгон нь хит болдог Монгол Улсын төрийн соёрхолт, “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болдын шинэ клип олны сонорт хүрч эхэллээ.
Ихээхэн хүлээлт үүсгэж цацагдсан "Зүүдний хаалган дээр" дууны клип сонсогчдыг байлдан дагуулаад эхлэв.
Тодруулбал, “Youtube” сувагт байршин олонд хүрсэн даруйдаа 46 мянга гаруй үзэгчийн хүртээл болж, Bold Dorjsuren фэйсбүүк хуудаснаа олон мянган фэйн нь урмын үгээ “шигтгэж” байна.
Мөн дэлхийн өнцөг булан бүрээс 700 гаруй хүн шэйр хийж, бусдадаа нүд чих баясгасан уран бүтээлийг сонирхуулаад байна.
Шинэлэг бүхнийг илэрхийлэгч, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхагч та ч гэсэн "Зүүдний хаалган дээр" дууг жаргаж, сонсоод сэтгэгдлээ хуваалцаарай.
Монгол Улсын төрийн соёрхолт, дуучин Д.Болдын шинэ клип олны сонорт хүрч эхэллээ | ||
Үзсэн: 2781 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.