![](/uploads/201403/news/thumb/d91bd6d521cb29444303ecf8c5f830eb_x3.jpg)
Улаанбаатар төмөр замын удирдлагуудын мэдэгдсэнээр энэ онд Улаанбаатар төмөр замаар нийт 13 сая тонн ачаа тээвэрлэхээр болсон байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 2.7 сая тонноор илүү аж.
Дээрх ачааны 3.5 сая тонн нь импорт байх бөгөөд ОХУ-аас 1.7 сая, Хятадаас 1.8 сая тонн ачаа импортлоно. Харин экспортыг 6.9 саяар тохирч, 6.1 сая нь өмнөд хөрш рүү, үлдсэн 830 мянга нь ОХУ руу ачих бол үлдсэн буюу 2.2 сая нь Монголоор дамжин өнгөрөх транзит тээвэр байх ажээ.
Дээрх 13 сая тонн дээр дотоодын ачаа тээврээ нэмэх юм бол энэ жилд 22-23 сая тонн ачаа тээвэрлэх дүн гарчээ.
Транзит ачаа буюу Монголын нутгаар өнгөрөх ачааг нэмэгдүүлэх буюу нэг сая тонн нүүрс, төмрийн хүдэр тус тус ачих саналыг ОХУ-аас гаргасан ч БНХАУ зөвшөөрөөгүй байна. Өнгөрсөн жилийн хувьд техникийн хүчин чадлаас хамаарч ачаа тээвэрлэлт тасарсан мэтээр мэдээлэл гарсан ч энэ нь ташаа мэдээлэл гээд дэлхийн зах зээлээс хамаарсан гэдгийг албаныхан хэлж байна.
Энэ онд 23 сая тонн ачаа тээвэрлэнэ | ||
Үзсэн: 841 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.