Шууд Chart

Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудыг шалгана

2014-03-12 10:16:51

Нийслэлийн удирдлагын зүгээс Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын захиралтай байгуулсан гэрээний өнгөрсөн оны биелэлт, бизнес төлөвлөгөө, тусгайлан өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэж, энэ оны зорилтот түвшинг батлах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулжээ.

Гэрээ дүгнэх ажлыг гуравдугаар сарын 15-ны дотор багтаан дуусгаж, дүнг ирэх дөрөвдүгээр сарын нэгэнд багтаан нийслэлийн Удирдлагын зөвлөлд танилцуулан холбогдох шийдвэр гаргуулах аж.

Нийслэлийн хэмжээнд Нийслэлийн Өмчит үйлдвэрийн 64 газар байдаг. Тус ажлын хэсэг  НӨҮГазруудын хэд нь өнгөрсөн 2013 онд гэрээгээ биелүүлсэн болон алдагдалтай ажилласан талаар дүгнэн хэлэлцэж, ирэх 2014 онд хэрхэн хамтран ажиллахаа шийдэх юм байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудыг шалгана  
Үзсэн: 775 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй