![](/uploads/201403/news/thumb/b2a8612c4adeed30a4ba2f1ebf0212c8_x3.jpg)
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 93 жилийн ойг угтан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдах бүрэлдэхүүн болон Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдын ажилтан, батлан хамгаалахын атташе нарын уламжлалт, нөхөрсөг спорт тэмцээн болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд АНУ, ОХУ, БНХАУ-ын дипломат ажилтнууд, атташе нар оролцсон бөгөөд теннис, гар бөмбөг, сагсан бөмбөгийн төрлөөр өрсөлдсөн аж. Сагсан бөмбөгийн тэмцээнд БНХАУ, гар бөмбөгөөр ОХУ, теннисийн төрлөөр Зэвсэгт хүчний жанжин штабын баг тамирчид амжилттай оролцож, тэргүүн байрын эзлэсэн байна.
Элчин сайдын яамны ажилчид спортоор өрсөлдлөө | ||
Үзсэн: 780 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.