
23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн урьдчилсан барилдаан болж хагас шигшээд барилдах бөхчүүдийн нэрс тодров.
57 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Занданбудын Занабазар 1/4 шигшээд өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Казахстаны Адлан Аскаровт 5:7-гоор, 79 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, спортын мастер Дамжингийн Батзул Энэтхэгийн Веер Дев Гулиад 1:12-оор тус тус ялагдлаа.
Тэдний өрсөлдөгчид шигшээд шалгарсан тохиолдолд манай бөхчүүдэд маргааш дагах барилдаан гарна.
З.Занабазар, Д.Батзул нар шөвгийн наймд ялагдлаа | ||
Үзсэн: 569 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.