Шууд Chart

Багийн эмч нар яаралтай тусламжийн иж бүрэн цүнхтэй боллоо

2014-03-12 10:35:16

Архангай аймгийн Эрүүл мэндийн газар, Францын Санте Сюд ТББ-ын хамтран хэрэгжүүлж байгаа “Эсэн мэнд амаржихуй” төслийн санхүүжилтээр нийт 59 сая төгрөгийн өртөг бүхий “Эх, хүүхдэд үзүүлэх яаралтай тусламж үйлчилгээний нэн шаардлагатай багаж, хэрэгслийн цомог цүнх”-ийг хөдөөгийн 78 багийн бага эмчид гардууллаа. 

Дээрх арга хэмжээний хүрээнд яаралтай тусламжийн сургагч багшийг урьж амилуулах суурь тусламжийн талаар хоёр өдрийн сургалтыг багийн эмч нарт хийсэн байна. “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлыг эхлүүлсэн энэ үед орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн суурь тусламжийг анхлан үзүүлдэг багийн бага эмч нартаа “Эх, хүүхдийн яаралтай тусламжийн цомог бүхий цүнх”-ээр хангаж, сургасан нь цаг үеэ олсон, оновчтой, үр дүнтэй ажил болж байна гэж багийн эмч нар дүгнэлээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Багийн эмч нар яаралтай тусламжийн иж бүрэн цүнхтэй боллоо  
Үзсэн: 1331 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй