Шууд Chart

“Олимпийн гараа” тэмцээнд Б.Эрдэнэбаяраар ахлуулсан баг нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ

2019-10-29 09:56:17

Монгол Улсын ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Бандийн нэрэмжит “Олимпийн гараа” бага насны улсын аварга шалгаруулах боксын тэмцээнээс ОБЕГ-ын харьяа ”Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны дасгалжуулагч, дэслэгч Б.Эрдэнэбаяраар ахлуулсан баг тамирчид нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.

Тодруулбал, 36 кг-ын жинд Д.Энххүслэн алт, 28 кг-ын жинд В.Нямжаргал мөнгө, И.Тэмүүжин хүрэл, 30 кг-ын жинд Н.Отгонжаргал хүрэл медаль тус тус  хүртсэн юм. Мөн тус тэмцээний “Шилдэг тамирчин”-аар 36 кг-ын жинд алтан медаль хүртсэн Д.Энххүслэн шалгарлаа.

Тэмцээнд 39 байгууллагын 300 гаруй тамирчин оролцож, жин тус бүрээр аваргуудаа шалгарууллаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Олимпийн гараа” тэмцээнд Б.Эрдэнэбаяраар ахлуулсан баг нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 967 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй