Шууд Chart

ГССҮТ гавлын дотор даралт хэмжигч ICP монитортой боллоо

2019-10-29 12:43:15

2018 оноос Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр ICP мониторыг нэвтрүүлэх үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд үүнтэй холбоотой ОХУ-ын Бурденко институтийн сэхээн амьдруулах тасгийн Ошоров Андрей Васильевич эмчтэй хамтарсан ICP-ийн сургалтанд ОХУ-д манай эмнэлгийн эмч нар хамрагдсан билээ.

2019 оны 10 сарын 16 ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр Ошоров Андрей Васильевич эмч ,гавал тархины гэмтлийн тасгийн эмч нар болон сэхээн амьдруулах тасгийн эмч нартай хамтран тархины хүнд гэмтэлтэй өвчтөнд яаралтай мэс заслын үед анх удаа гавлын дотоод даралт хэмжигч датчикийг суулгаж эмчилгээ оношлогоонд шинээр нэвтрүүллээ.

Гавлын дотоод даралтыг (ICP) хэмжих , перфузын даралт (CPP) хянах нь гавал тархины хүнд гэмтэлтэй өвчтөнг эмчлэх менежментийн гол үндэс юм.
Үүнээс улбаалаад гавлын дотоод даралт буулгах эмчилгээг илүү оновчтой болгох өвчтний эмийн болон мэс заслын эмчилгээний зарчмыг зааглах, зөвлөх чухал хэрэглэгдэхүүн болж байгаа юм.

ICP мониторыг эмчилгээний практикт нэвтрүүлэсээр олон улсад дагаж мөрдөгддөг тархины хүнд гэмтэлтэй өвчтөнг эмчлэх ,эмчилгээний удирдамжийг өөрийн оронд хэрэглэж гавал тархины гэмтэлтэй өвчтөний эмчилгээг олон улсын түвшинд хүргэх чухал давуу талтай боллоо.


Дашрамд дурдахад ГССҮТ-ийн яаралтай мэс заслын тасгийн баг хамт олон, сэхээн амьдруулах тасгийн баг хамт олонд нэгэн зорилготой,нэг сэтгэлтэй хамтран зүтгэсэнд гүнээ талархал илэрхийлье.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

ГССҮТ гавлын дотор даралт хэмжигч ICP монитортой боллоо  
Үзсэн: 977 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй